Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байна. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд зургаан нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөж буй.