Толгойн өвдөлтийг эмгүйгээр эмчилье

Толгой өвдөх хамгийн түгээмэл шалтгаан бол шингэний дутагдал, судасны эмгэг, бухимдалтай холбоотой. Хүний биед хоёр хувийн шингэн дутагдахад л бие махболь хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Тиймээс сайн шингэн зүйл сайн ууж, чанартай хооллох хэрэгтэй. Харин өвдөлт эхэлсэн үед эдгээр хүнс танд туслаж магадгүй юм.

Кофе, хар цай
Халуун ундааг толгойны эмтэй харьцуулж болно. Учир нь эдгээрийн найрлага дахь тоник ба кофеин нь цусны эргэлтийг идэвхжүүлдэгтэй холбоотой. Гэхдээ та маш их кофе хэрэглэдэг бол ямар ч нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай гэдгийг санаарай.

Цагаан гаа
Цагаан гаа нь зөвхөн ханиад төдийгүй толгой өвдөхөд маш сайн үйлчилгээтэй. Энэ ургамал үрэвсэл, өвдөлт, хавдар үүсгэдэг өөх тосны хүчил, тархины судас өргөсөхөөс сэргийлдэг.

Бууцай
Бууцайнд агуулагддаг магни нь толгой өвдөх давтамж, эрчийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл магни дутагдсан хүмүүс мигрень өвчнөөр хамгийн их өвддөг болохыг нэгэнт тогтоосон. Сагаг, quinoa, гадил зэрэг магнигаар баялаг бусад хоол хүнс ч эмийг орлоно.

Төмс
Төмс калигаар баялаг. Түүнээс гадна кали ба натрийн харьцааг тэнцвэржүүлдэг онцлогтой. Натрийн өндөр агууламж нь толгой өвдөхөөс гадна цусны даралт ихсэх, зүрхний өвчинд хүргэдэг тул төмсийг яаран бүү хоолны цэснээсээ хасаарай. 

Интоор
Жимс нь азотын оксид болж хувирдаг нэгдлүүдийг агуулдаг тул судас тэтгэж, цусны даралт буурахад нөлөөлнө. Үүнээс гадна интоорт агуулагддаг будагч бодис антоцианин нь өвдөлт намдаах үйлчилгээтэй. Хар, илүү хүчиллэг интоор төдий чинээ үр дүнтэй байдаг.

Саримс
Сармис нь ядаргаа тайлж, хоол боловсруулах чадварыг сайжруулж, холестерины түвшинг бууруулж, цусны эргэлтийг хэвийн болгодог. Өвдөлт намдаах үйлчилгээтэй тул толгойн өвчний үед хэрэглэнэ. 

Хушга
Хушга нь  аз жаргалын даавар болох серотониноор баялаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ магнийн агууламж өндөр тул стрессийн даавар ялгарахаас сэргийлдэг. 

Загас
Аливаа давстай загас, ялангуяа тослог хулд загас B2, B6, B12 амин дэмийн өндөр агууламжтай тул толгой өвдөхөөс сэргийлж чаддаг. Салмонд агуулагдах омега-3 тосны хүчил нь судасны ханыг илүүдэл "муу" холестролоос цэвэрлэж, товруу үүсэхээс сэргийлж, даралтыг хэвийн болгодог.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)