Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн аравдугаар сарын 16-18-нд Спортын төв ордны “А” танхимд болох гэж байна.
О.Пүрэвбаатар зодог тайлснаасаа хойш өөрийн залгамж халааг бэлтгэх дасгалжуулагчийн хөдөлмөрт шилжиж, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, хүрэл медальт Т.Түвшинтулга зэрэг олон шилдэг бөхчүүдийг төрүүлэн гаргасаар байгаа билээ.
2009 оноос хойш тасралтгүй явагдсан О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн өмнө нь залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулах юм байна.