Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр онлайнаар болжээ. Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлэхэд онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцээгүй, бүгд дэмжсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсандаа бичжээ.
Гэхдээ Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эцсийн шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.