ЭМЯ: Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг  өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны аравдугаар сарын 9-11-нд 2027 шинжилгээ хийхэд 2024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо. Тодруулбал, аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хоёрт халдвар илэрсэн.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Нийт 318 тохиолдлын 310 нь эдгэрсэн. 295 хүний тандалт ажиглалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад тав, сувилалд 10 хүн байгаа. ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа найман хүний тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр хэмээн үнэлэгджээ" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)