
Боолчлолын эсрэг уриалга, бэлгийн эрүүл мэндийг сурталчлах кампанит ажлаас эхлээд улс төрийн сонгууль, киноны сурталчилгаа зэрэг үе үеийн зурагт хуудаснууд бидний амьдралд нөлөөлж ирсэн. "Pavilion"-оос эрхлэн хэвлүүлсэн "Дэлхийг өөрчилсөн 100 зурагт хуудас" номонд хүн төрөлхтний 300 жилийн түүхийг агуулжээ.

Английн боолын хөлөг болох Бруксын бүдүүвч зураг бүхий хуудсыг Боолын худалдааг устгах нийгэмлэгээс 1788 онд хэвлүүлжээ. Африкаас Хойд Америк хүртэл боол тээвэрлэдэг аймшигт дүр зургийг харуулсан энэ хуудас боолын худалдааны талаарх хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхөд нөлөөлсөн юм.

Орчин үеийн сурталчилгааны арга техникийг 1890-ээд оны сүүлчээр боловсруулж, бүтээгдэхүүн борлуулахад ашигладаг болжээ.1899 онд Францын Le Frou Frou сэтгүүлд хэвлэгдсэн сурталчилгаа

Их Британийн Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн зурагт хуудсыг анхлан улс төрийн зорилгоор ашиглажээ. 1907 оны энэ хуудсанд шоронд хоригдож буй эмэгтэйчүүдийг сонгох эрхээ шаардсаны төлөө хүчээр хооллож байгааг харуулсан байна.

‘Бид үүнийг хийж чадна!’ Уг зурагт хуудсыг дэлхийн 2-р дайны үеэр 1943 онд Ж Ховард Миллер америк эмэгтэйчүүдийг дайны ажилд зүтгэхийг уриалсан кампанит ажлын нэг хэсэг болгон зуржээ. Харин зурагт хуудас эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх бэлгэдэл болсон юм.

1950-иад оны үед Австралийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл осол аваарыг бууруулах кампанит ажил эхлүүлж, аавуудыг гэртээ эсэн мэнд харихыг уриалжээ.

Хувьсгалч Че Геварагийн хөрөг 1967 онд хэвлэгдсэн цагаасаа дэлхийн өнцөг булан бүрт түгэж эсэргүүцлийн жагсаалын бэлгэ дэмдэг болжээ. Дэлхийн аль ч орны бэлэг дурсгалын дэлгүүрээс ийм зурагтай цамц худалдан авч болно.

Хүмүүсийг хүйс, жендэрийн үүргийн талаар эргэцүүлэн бодож, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар эрэгтэйчүүдийн ойлголтыг өөрчлөхийг уриалсан энэхүү зурагт хуудсыг 1970 онд Эрүүл мэндийн боловсролын зөвлөлд зориулан Крамер Саатчи бүтээжээ.

1970-аад оны эхээр үл мэдэгдэх уран бүтээлчийн гаргасан энэхүү зурагт хуудас Вьетнамын дайны уур амьсгалыг мэдрүүлж байв.

1975 онд гарсан Jaws киноны зурагт хуудас үзэгсдийн хувьд хамгийн ихээр танигдсан, нөлөө бүхий бүтээлд тооцогддог.

1980-аад оны дундуур ХДХВ / ДОХ-ын тархалт дээд цэгтээ хүрч байх үед Их Британийн засгийн газар өвчний талаар мэдлэгтэй болгох мультимедиа кампанит ажил зохион байгуулав.

График дизайнер Шепард Фейрийн бүтээсэн энэхүү хуудас Америкийн ард түмэнд итгэл найдвар төрүүлж, Ардчилсан намаас нэр дэвшигч сенаторыг нэгдсэн улсын Ерөнхийлөгч болгосон билээ.