Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 653 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ. Харин коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байгаа зургаан хүн байгаагаас биеийн байдал хүндэвтэр нэг хүн бий аж.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 320 мянган хүн шинээр халдвар авч, 8 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 482 мянган хүн эдгэрчээ.