Шинэ парламентын анхны ээлжит чуулганыг өнөөдөр нээж байна. Намрын чуулган шинэ дэгээр хуралдах бөгөөд ажлын 75-аас доошгүй хоног чуулна. Өмнө нь ээлжит чуулганы хугацаа ажлын 50-иас доошгүй хоног хуралддаг байсныг УИХ-ын тухай хуулийн шинэчлэлээр 75 хоног болгож сунгасан. Хуралдах хоног хугацааг сунгасан учраас чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг тоог ч олон болгож, 112 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, намрын чуулганаар хэлэлцэх хуулийн хугацаатай 2021 оны төсөв болон дагалдах хуулийн төслүүд, 2021 оны хөгжлийн төлөвлөгөө зэрэг асуудал байна. Харин нийгмийн шаардлагын хүрээнд өөрчлөн шинэчлэхээр төлөвлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Гэр бүлийн тухай, Боловсролын багц хуулийн шинэчлэл, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлт зэрэг төсөл байна.

Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн гаргах 40 орчим хуулиас 30 орчмыг нь хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчлэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Ингээд намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийн онцлогийг сонирхуулъя.

Бүсээ чангалах 2021 он

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн барьж, УИХ арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах хуулийн заалттай. Цар тахлын нөлөөгөөр энэ оны төсвийн орлого буурсан, шинэ Засгийн газрын эмхлэн байгуулсантай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийсэн. Ингэхдээ хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг бууруулж, сайд нар, аймгуудын төсвийг бууруулсан ч цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтийг нэмж, 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөл батлаад буй. Тэгвэл намрын чуулганаар төсвийн хуулийг дахин тодотгохоор төлөвлөжээ. Харин ямар асуудлаар тодотгох нь одоогоор тодорхойгүй байна.

Ийнхүү төсөвт тодотгол хийсэн учраас хөрөнгө оруулалтын ажлуудын хасагдсан санхүүжилт нь ирэх оны төсөвт ачаалал нэмнэ. Мөн эдийн засгийг унагаж буй цар тахлын нөлөөлөл хэдийг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Тиймээс ирэх оны төсвийн хуваарилалт нэлээд хүндрэлтэй болж мэдэх нь.

Үүнээс гадна 2021 оноос манай улс 14 тэрбум орчим ам.долларын өр төлж эхэлнэ. Тэгэхээр төсөвт ийм хэмжээний дарамт ирэх нь ойлгомжтой. Ерөнхийдөө улсын хэмжээнд бүсээ чангалсан жил болох нь.

Зургаан жилийн бүрэн эрхтэй Ерөнхийлөгчтэй болно

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно гэдэг утгаараа намрын чуулганаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал нь Ерөнхийлөгчийн тухай болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болоод байна. Уг нь парламент өмнөх бүрэлдэхүүнээрээ эдгээр хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч бүрэн эрхийн хугацаандаа амжаагүй юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрх болоод Төрийн тэргүүнд нэр дэвшигчид тавих шалгуурт өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлж, зургаан жилээр нэг удаа сонгодог болохоор хуульчилсан юм. Энэхүү өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн тухай болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусган өөрчилнө.

Орон нутагт  санхүүгийн эрх мэдэл өгнө

Намрын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийн нэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Үндсэн хуульд тусгасан орон нутгийн өөрчлөлттэй холбоотой заалтад уг хуулийн төслийг нийцүүлэн батлах гэж буй нь энэ. Шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч хугацаандаа амжаагүй. Үүний дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх тов гаргасан ч мөн л амжаагүй юм.

Шинэчилсэн найруулгын төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг зааглаж тодорхой болгожээ. Ингэснээр, өмнөх хуульд байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийн давхцалыг арилгаж, цэгцтэй зохион байгуулалтыг бий болгох аж.

Мөн орон нутгийн ИТХ улс төрөөс ангид болно. Ингэхдээ, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид улс төрийн намаас нэр дэвшихгүй байх зохицуулалт оруулжээ. Орон нутгийн ИТХ-ыг хариуцлагатай болгох үүднээс тараадаг, эсхүл төлөөлөгчийг эргүүлэн татдаг байхаар тусгасан байна. Үүнээс гадна ИТХ-д намын бүлэг байгуулахыг хоригложээ. Энэ нь ИТХ-ыг хариуцлагатай болгохын сацуу улс төрөөс ангид байлгах томоохон өөрчлөлт болно гэдгийг төсөл санаачлагчид онцолсон.

Үүнээс гадна Засаг даргыг сонгох процедурыг хялбарчлах, нэгдмэл улсын хувьд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдаас аль болох хамааралтай байхаар зохицуулалт оруулжээ.

Мөн орон нутгийн санхүү, эдийн засаг, өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулалт оруулсан байна. Тодруулбал, ХХОАТ-ын 100 хувь, ААНОАТ-ын тодорхой хувь нь сумын орлого байхаар төсөлд тусгасан аж. Мөн Үл хөдлөх хөрөнгийн албан татвар сумын орлого болохоос гадна сум, дүүрэг нь өөрийн өмчтэй байхаар зохицуулах юм.

Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан хот, тосгонд засаг захиргааны ямар эрх хэмжээг шилжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан байна.

Боловсролыг хэрхэн хүртээх вэ?

Олон нийтийн анхаарлын төвд байгаа гол хуулийн төслийн нэг нь Боловсролын багц хуулийн шинэчлэл. Ээлжит бус чуулганаар Монгол Улсыг таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх үеэр Монголд Кембрижийн хөтөлбөрийг оруулж ирэх эсэх асуудлаар нэлээд маргаан өрнөсөн. Нэг талаас хүүхдүүдийн боловсролыг гүнзгийрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол нөгөө талаас цөөн хэдэн сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлээд бусдыг нь орхих нь ялгаварлан гадуурхалт гэдгийг хэлж буй.

Харин боловсрол бүх нийтийн асуудал учраас системтэйгээр, цогцоор нь авч үзэх шаардлагатай. Тиймээс намрын чуулганаар боловсролын хуулийг шинэчилж амжихгүй гэж үзэх ч хүмүүс байна.

Ямартай ч энэ намрын чуулганаар Боловсролын хуулийн шинэчлэлээс гадна ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх, дээд боловсролын хуулийг шинэчлэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.

Намрын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн жагсаалт

1/ Монгол Улсын 2021 оны хөгжлийн төлөвлөгөө; 2/ Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд; З/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 4/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 5/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 6/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 7/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 8/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 9/ Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 10/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 11/ Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл; 12/ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компанийн тухай хуулийн төсөл; 13/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл; 14/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 15/ Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 16/ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл; 17/ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 18/ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 19/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 20/ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 21/ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 22/ Шүүх байгуулах тухай болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 23/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 24/ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 25/ Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 26/ Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 27/  Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 28/ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, 29/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын30/Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл30/Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;30/Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 30/ Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 31/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;30/Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 32/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 33/ Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл; 34/ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 35/ Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл; 36/ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 37/ Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх, эрх ямбын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл; 38/ Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 39/ Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 40/ "Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 41/ "Хилийн чанадад ажиллах томилолтын хугацаа нь дууссан Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 42/ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 43/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 44/ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 45/ Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 46/ Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 47/ Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 48/ Засгийн газрын тусгай сангийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 49/ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 50/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 51/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл; 52/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 53/ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 54/ Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 55/ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 56/ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 57/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 58/ Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 59/ Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 60/ Төрийн зарим үйлчилгээг ажлын байртай нь хувийн салбарт шилжүүлэх тухай хуулийн төсөл; 61/ Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 62/ Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 63/ Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 64/ Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; 65/ Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиин төслүүд; 66/ Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргон мэдүүлсэн хуулийн төслүүд; 67/ Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 68/ Байгалийн ургамлын гухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 69/ Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 70/ Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 71/ Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 72/ "Суралцагчийн сургалтын төлбөр. амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хучингүй болгох журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 73/ Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 74/ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл; 75/ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдуүлсэн хуулийн төслүүд; 76/ "Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 77/ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл: 78/ Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл , 79/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 80/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 81/"Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 82/ Патентын тухай хуулийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 83/ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 84/ Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 8б/ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 86/ Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 87/ Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 88/ Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 89/ Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 90/ Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. 91/ Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд; 92/ Актив удирдлагын компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; 93/ Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 94/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 95/ Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, 96/ Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 97/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, "Төрийн зарим байгууллагын албан тушаалтны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 98/ "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 99/ Монгол Улсын иргэнд газар өмчлүулэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 100/ Хоол, хүнс шим тэжээлийн боловсролын тухай хуулийн твсөл 101/ “Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлал баглах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 102/ Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 103/ Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 104/ Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 105/ Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 106/ Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 107/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 108/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 109/ Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл, 110/ Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 111/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 112/ “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;