Ерөнхий сайд Прают Чан-Очагийн засгийн газрыг огцруулах, хаант засаглалыг шинэчлэхийг уриалсан тайландчуудын цуглаан сар гаруй үргэлжилж байна. “Ардчилал удаан оршин тогтног” уриан доор нэгдэж буй тэмцэгчид гурван хуруугаа өргөж хаант засаглалыг шинэчлэхийг шаардаж байна.
Тайланд улсад хааны нэр хүндэд халдсан хүнийг 15 хүртэлх жилээр хорих хатуу хууль үйлчилдэг. Гэвч оюутнууд хаанд олгосон зарим эрх мэдлийг хумихыг шаардаж, хориотой, тун эмзэг сэдвийг зоригтойгоор хөндөж, шүүмжилж эхлээд байна.