УИХ-ын гишүүн асан Г.Солтан давж заалдана

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоодугаар сарын 29-нд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гаргасан билээ. Түүнд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдол гаргасан байна. 

Тиймээс Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш буюу энэ сарын 22-ны 09.00 цагт товлосон байна. Шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. 
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)