“Сургуулиуд хэвийн горимоор хичээллэсэн ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй”

Дэлхийн 216 улс, бүс нутагт тархаад буй CoVid19 цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тодорхой түвшинд хязгаарлаад буй. Өнгөрсөн хичээлийн жилийн гурав, дөрөвдүгээр улиралд боловсролын үйлчилгээг теле болон цахимд шилжүүлсэн бол энэ хичээлийн жилийн эхэнд танхимын сургалт, теле хичээлийг хослуулан зохион байгуулж эхэлсэн юм.

Харин өдийг хүртэл дотооддоо халдвар алдаагүйн дээр хүүхдүүдийн боловсролд тэгш бус байдал гаргаж болохгүй гэсэн үүднээс УОК боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 21-нээс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Ингэснээр сурагчид ажлын таван өдөр бүтэн цагаар танхимд хичээллэх юм.

Мөн маргаашаас эхлэн их дээд сургуулиуд ч танхимаар хичээллэж эхэлнэ. Гэхдээ бүх шатны боловсролын байгууллага халдвар хамгааллын дэглэмийг чанга сахих үүрэгтэйг холбогдох албаныхан сануулж буй. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Засгийн газар  энэ сарын 15-нд ээлжит бусаар хуралдаж 21-нээс хичээл, сургалтыг хэвийн горимд оруулах шийдвэрийг гаргасан. Хичээл сургалт хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан тухайн сургууль өөрийн менежментийн хүрээнд үүсгэсэн анги, бүлгийн зохион байгуулалтаар  батлагдсан сургалтын төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлнэ. Сургууль, цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн  мөрдөнө. Бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм. Мөн уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Uraldaan temtseen shig hereggui ym bhgui. Hudlaa hedhen huuhdiig hugjuuleed bagsh nariin tsagiig ursrn teneg ajil. Huuhduud zunduu hotsrogdoltoi bhad surgaltandaa l anhaarsan deer

    0 2 Хариу бичих
  2. Сүүлийн үед хувийн сургуулийг хэрэггүй гэсэн үзэл ихэсч бүр гадаад хэл хэрэггүй гэж хийрхэх болжээ

    0 0 Хариу бичих
  3. Тэмцээнийг зохиож яагаад болохгүү гэж вэ тэр нь сурагчид хөлс гаргаж зайтай тоглож бгаашдээ

    2 0 Хариу бичих
  4. Ene tgd boognol bsh ym bhda

    0 1 Хариу бичих
  5. Aaaaali ertnees l ingeh bsiin. 1-r angid oroh beltgel bulgiin huuhduud hagas jil beltgegdeegui 0-bna shdee. Bolovsrol mash chuhal shuudee... dotroo aldaagui bj surguulia neegeegui uneheer haramsmaar heden saruud bailaa

    0 0 Хариу бичих
  6. agaarjulagch asaahaa huviin surguli bolimor yum,huvi,ulsiin surgul nil haniad,zuger bsn huhed surguld yavaad haniad hursen,yavahgui bhar erul bolsn,huhduud hoorondoo notsoldoodl

    0 0 Хариу бичих
  7. Энэ Боловсролын Яамныхан гэж Монголчуудын Амьдралаас хол тасарцан баахан МАН-хан байдаг бололтой. Яаж ийм тэнэгшийдвэр гаргаж чадаж байнаа

    2 0 Хариу бичих