Н.Төгсцогт ялалт байгууллаа

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга Н.Төгсцогт дэлхийн ринг дээрх 13 дахь тулаанаа хийлээ. Тэрбээр Барбадос улсын тамирчин Кобиа Брийдитэй тулалдсан юм. Тулаанд "King Tug" хочит Н.Төгсцогт  илүүрхэж, ялалт байгуулав. Ингэснээр Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болов. 

Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд 13 тулаан хийн, 12 удаа ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй болж буй. Тэрбээр одоо дахин тулалдах эрхээ авч буй Гари Расселд өмнө нь ялагдаж байв. Тэдний тулаан энэ оны хоёрдугаар сард болсон юм. 

Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч Кобиа Брийди нь 28 настай бөгөөд 15 удаа тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулаад байв. Тэрбээр энэхүү тулаанд Н.Төгсцогтод ялагдсанаар анхны ялагдлаа хүлээж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)