Хоёр настай хүүхдүүдийг бүртгэх ажлыг цэцэрлэгийн удирдлагууд зохион байгуулна

Энэ сарын 21-ны өдрөөс эхлэн хоёр настай хүүхдүүдийг улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах Засгийн газрын шийдвэр гарсан. Гэхдээ цэцэрлэгт хүүхдээ хэрхэн бүртгүүлэх талаар иргэд тодорхой ойлголтгүй байна. Энэ талаар БШУ-ны яамны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга  Ж.Мягмар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хоёр настай хүүхдүүдийг хувийн болон улсын цэцэрлэгүүд хүлээж авахаар болсон. Мөн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг хүлээж авах, бүртгэх ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор нэг ангид байх хүүхдийн тоо, халдвар хамгааллын дэглэм зэргийг нарийн мөрдөж ажиллахаар төлөвлөж байна. Хоёр настай хэчнээн хүүхдийг, хэрхэн цэцэрлэгт хамруулахыг аймаг, нийслэлийн боловсролын байгууллага болон цэцэрлэгийн удирдлагууд хариуцаж ажиллах үүрэгтэй. Бид цэцэрлэгт хэдэн хүүхэд хамруулах вэ, хэчнээн хүүхэд харах төв үйл ажиллагаа явуулах вэ гэдгээс илүү хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг чухалчилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)