Америкийн дуучин Мадонна өөрийн бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны киноны хамтран зохиогч, найруулагчар ажиллана. Энэ тухай түүний албан ёсны цахим хуудсаар мэдээлжээ.

Зураг авалтыг Universal Pictures студи хийхээр төлөвлөж байгаа ч киноны нэр болон гарах хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна. Мадонна уг киноны зохиол дээр Диабло Коди хэмээх нууц нэрээр алдаршсан Америкийн зохиолч Брук Бусей-Мориотой хамтран ажиллах бодолтой байгаа аж.

Брук Бусей-Мориогийн хувьд 2008 онд Жейсон Рейтманы найруулсан "Жуно" киноны зохиолоор Оскарын шагнал хүртэж байсан юм.

Энэ ертөнцөд өөрийн замаар алхахыг хичээдэг хүний ​​амьдрал түүний хувьд ямар аялал болсныг ирээдүйн кинондоо өгүүлэхийг хүсч байгаагаа Мадонна ярьжээ.