Японы эрх баригч Либерал Ардчилсан намын (LDP) шинэ дарга Сүга Ёшихидэ дөнгөж сая тус улсын Ерөнхий сайдаар томилогдлоо. Түүнийг парламентын доод танхимын депутатуудын олонх нь дэмжжээ.Санал хураалтыг хууль тогтоох байгууллагын вэбсайтаар шууд дамжуулсан байна. Доод танхимын 462 депутатаас 314 нь түүнд саналаа өгсөн бол дээд танхимд мөн олонхийн санал авлаа.
Үдээс хойш Сүга танхимынхаа бүрэлдэхүүнийг зарлах ёстой. Гол албан тушаалууд Абэ Шинзогийн засгийн газрын сайд нарт үлдэх байх гэж таамаглаж байна. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги, Сангийн сайд Таро Асо, Дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд Казүёши Акаба, мөн Токиогийн олимп, Паралимпийн наадмыг хариуцсан сайд Сейко Хашимото, Эдийн засгийн сэргээн босголтын сайд Ясутоши нар суудлаа хадгалах болно.
Батлан хамгаалах яамны тэргүүн Таро Коног Гадаад хэргийн сайдын орлогчоор ажиллаж байсан Абэгийн дүү Нобуо Киши орлоно.