АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, үнэн хэрэгтээ шинжлэх ухаан цаг уурын өөрчлөлтийн талаар маш бага мэдлэгтэй байна. Цаашид дэлхийд сэрүүн болно гэж таамаглаж байна.
Асар хүчтэй түймэр шатаж байгаа Калифорни мужид ажиллах үеэрээ Трамп даяарчлалын дулаарал эцсийн дүнд зогсоно гэлээ. “Сэрүүсэж эхэлнэ. Зүгээр л харж байгаарай. Шинжлэх ухаан үнэн хэрэгтээ мэдэж байгаа гэж бодохгүй байна” гэж хэлснийг The Washington Post сонин ишлэв.
Өнөөдөр Калифорнид 1,2 сая га ой шатаж байна. Гамшгийн улмаас 22 хүн амь үрэгджээ. Гал түймрийг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа билээ. Хэдэн жилийн өмнө Трамп даяарчлалын дулаарлын аюул байхгүй гээд улсаа Парисын хэлэлцээрээс гаргасан юм.