Тав дахь үеийн хамгийн олон сөнөөгч онгоцыг Аляска мужид байрлуулахаар Америкийн эрх баригчид шийдээд байна. Оростой хил залгаа бүсэд F-22 ба F-35 гэсэн 150 сөнөөгч онгоцуудаа татаж эхэлжээ. Сенатор Дэн Салливан видео хурдлын үеэр ярихдаа дэлхийн хаана ч тав дахь үеийн ийм олон тооны онгоц бөөгнөрсөн газар байхгүй гэлээ.
“F-22 сөнөөгчийг Элмендорф-Ричардсон бааз дээр, F-35 сөнөөгчийг Эйлсон баазад байршуулна. Үүний дараа бид Аляскад дуунаас хурдан байлдааны 150 онгоцтой болно” гэж тэр хэлснийг ТАСС дамжуулж байна.
Боомтыг өргөжүүлж буйг сенатор сануулаад энэхүү үйл ажиллагаа Орос, Хятадад өгч байгаа дохио гэв. Мөн Хойд туйлд Америкийн эрх баригчид нухацтай хандаж буйн илрэл гэлээ.
Есдүгээр сарын 11-нд The National Interest сэтгүүлд бичихдээ АНУ хойд туйлын бүсэд Москвагаас хол хоцорч явааг дурдсан байв. Хэрэв Орос, Хятад хоёрын хүчин чармайлт нэгдсэн нөхцөлд энэ бүс нутагт Вашингтоны хар дарсан зүүд эхэлнэ гэж сэтгүүл онцолжээ.