АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд SARS-CoV-2 вирусийг бага хэмжээгээр ч гэсэн саармагжуулагчийг олжээ.  Тэдний судалгааг  Cell сэтгүүл есдүгээр сарын 14-нд нийтлэв.

Анхдагч эсрэг биетэй тэнцэх чадвартай уургийн нэгдлийн талаар энд яригдаж байгаа ба түүнийг COVID-19 вирусийн эсрэг Ab8 эмийг бүтээхэд ашиглаж байна. Шинэ эмийн туршилт хулгана, үхэр зусаг  зэргийн коронавирусийг эмчлэхэд өндөр үр дүн үзүүлжээ. Илрүүлсэн уураг нь эд эсийн нэвчих чанарт өндөр нөлөөтэй нь вирусийг саармагжуулахад тустай аж. Үүний зэрэгцээ уургийн молекул нь хүний эстэй холбогдоогүй учраас сөрөг үр дагаваргүй гэнэ.

Коронавирусийн S-уурагтай нэгдэлд орох чадвартай 100 тэрбум боломжит молекулын түргэвчилсэн шинжилгээ явуулах үеэр дээрх уургийг олжээ. Үүгээр дамжин патоген бие организмд нэвтэрдэг. Уургийн нэгдэл нь дархлалын глобулинтай холилдох үеэр Ab8 эм үүсдэг байна.