Энэ сарын 14-15 өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторит 940 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн сүүлийн хоёр хоногийн хугацаанд коронавирусын эмчилгээ хийлгэж байсан гурван хүн эдгэрч, ажиглалтад шилжжээ. Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын 96.8 хувь нь буюу 301 хүн эдгэрээд буй юм. Эдгээрээс гэрийн ажиллалтад 14 хүн, сувилалын ажиглалтад 10 хүн байгаа аж. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчилгээ хийлгэж байна.