Ким Кардашиан Уэст тэргүүтэй олон алдартнууд үзэн ядалт, суртал ухуулга, ташаа мэдээлэл тархаж байгааг эсэргүүцэж олон нийтийн сүлжээн дэх хаягаа царцаахаа мэдэгдэв.
Кардашьян Уэст мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "Олон нийтийн сүлжээгээр тараасан ташаа мэдээлэл ноцтой нөлөө үзүүлж байна" гэлээ.
Энэхүү алхам нь иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн зохион байгуулсан #StopHateforProfit кампанит ажлын нэг хэсэг юм. Лхагва гарагт алдартнууд Facebook, Instagram хаягаа 24 цагийн турш царцаах болно.
"Эдгээр платформууд нь үзэн ядалт, суртал ухуулга, ташаа мэдээлэл тараах үйлдэлд хязгаарлалт тавьж чадахгүй байна. Америкийг хагалан бутаргах зорилготой ийм бүлэглэлүүд хараад би зүгээр сууж чадахгүй."Олон нийтийн сүлжээгээр тараасан ташаа мэдээлэл нь манай сонгуульд ноцтой нөлөөлж, ардчиллыг маань доройтуулж байна"" гэж Кардашьян хэлжээ.
Нийгимйн сүлжээг бойкотло давалгаанд нэгдсэн алдартнуудын дунд жүжигчин Леонардо Ди Каприо, Саша Барон Коэн, Женнифер Лоуренс, Эштон Катчер , дуучин Кэти Перри нар багтжээ.