Дэлхийн улс орнуудын эдийн засгийн гүйцэтгэлд үндэслэн ОУВС-гийн нэгтгэсэн тооцооллоор 2020 оны 2-р улиралд дэлхийн эдийн засаг 5.4 хувиар агшжээ.
Хөгжингүй орнуудын эдийн засаг 11.9 хувиар агшсан бол эрчимтэй хөгжиж буй орнуудын эдийн засаг 0.5 хувиар агшсан байна.
Энэ оны 2-р улирлын эцэст “CNBC”- ээс Дэлхийн тэргүүлэх байгууллагуудын санхүү хариуцсан захирлуудын дунд явуулсан судалгаагаар 2020 онд БНХАУ-ын эдийн засаг АНУ-ын эдийн засгаас илүү эрчимжих хандлагатай гэж дүгнэсэн байна. Уг судалгааны үр дүнд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт "тогтвортой" байгаа бол АНУ-ынx хоёр дахь улиралдаа дараалан "аажуу буурах" хандлагатай гэсэн таамагтай байна. Харин бусад Азийн орнууд болон Eвро бүсийн эдийн засгийн таамаг өмнөхөөсөө сайжирч “аажмаар буурах” хандлагааc “тогтвортой” төлөвт шилжжээ.