Японы Засгийн газрын танхим шинэчлэгдэж Батлан хамгаалахын сайд Таро Коногийн оронд Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн бага дүү Нобуо Киши томилогдоно гэж Kyodo агентлаг дамжуулжээ.
Киши өмнө нь Японы ГХЯ-ны дэд сайдаар ажиллаж байв. Коно Батлан хамгаалахын сайдаас Захиргааны хэрэг, олон нийтийн харилцааны сайдын суудал руу шилжинэ. Гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги, Сангийн сайд Таро Асо нар байраа өөрчлөхгүй тушаалдаа үлдэх ажээ.
Есдүгээр сарын 16-нд Японы Ерөнхий сайдаар эрх баригч Либерал ардчилсан намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга томилогдож байна. Өмнө нь түүнийг намын тэргүүнээр сонгосон юм.
Наймдугаар сарын 28-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох хүсэлтэй болсноо мэдэгдсэн билээ.