Технологийн салбарын аварга Apple компани жил бүрийн намар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг билээ. 2020 оны танилцуулга өнгөрсөн шөнө “Time Flies” нэрийн дор цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хэрэглэгчдийн дунд өндөр хүлээлттэй байсан шинэ гар утас буюу iPhone 12 загварыг энэ удаа танилцуулсангүй. Цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэлийн хүчин чадал буурсан тул гар утасны шинэ загвараа аравдугаар сард танилцуулахаар хойшлуулжээ.
"Time Flies” арга хэмжээний үеэр танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд
Tne new iPad болон наймдугаар үеийн iPad
Шинэ iPad Air загвар 10.9 инчийн Liquid Retina дэлгэцтэй.Нарийвчлал нь 2360 х 1640 бөгөөд A14 Bionic чиптэй. 6 core CPU, 4 core GPU, 16 core neural engine процессортой байх юм. Арын камер нь 12 мегапиксель бол нүүрний камер нь долоон мегапиксель.
Наймдугаар үеийн iPad загвар нь A12 Bionic чиптэй.
Apple Watch Series 6 болон Apple Watch SE
Apple Watch Series 6 загварт цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах боломжтой болжээ. Apple Watch SE загвар мэдээж үндсэн загварын ихэнх боломжуудыг хадгалсан ч илүү хямд үнэтэй 279 доллараар худалдаанд гарна.
Fitness Plus үйлчилгээ
Apple-ийн төхөөрөмжүүдтэй нийцэж ажилладаг энэ үйлчилгээг ашиглан арван төрлийн дасгал хийх боломжтой.
Apple One үйлчилгээ
“Apple One” багцад Apple Music, Apple TV Plus, Apple Arcade үйлчилгээнүүдийг нэгтгэж өгчээ. Үүнээс гадна 50GB-ийн iCloud storage багтаж байна.
Түүнчлэн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд өнөөдрөөс ашиглагдаж эхэлнэ. iOS14, iPadOS14, watchOS7, tvOS 14 гэсэн шинэ үйлдлийн системийг өнөөдрөөс төхөөрөмж дээрээ татах боломжтой.
Шинэ үйлдлийн системийг дэмжих төхөөрөмжүүд