Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг энэ сарын 15-наас ирэх арваннэгдүгээр сарыг дуусталх хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.
Төрийн банкнаас энэ сараас эхлэн биллингийн сувгаа нэмэгдүүлж аль ч банкны хэрэглэгч байсан QR код ашиглан хэрэглээний төлбөрөө цахимаар төлөх боломжийг мөн олгоод байгаа юм. Үүнээс гадна:
Доорх сувгуудыг ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой бөгөөд НӨАТ-н баримтаа бүртгэлтэй цахим шуудангаараа авч болох аж.
Урамшууллын эздийг арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар дамжуулан цахимаар тодруулна.
