Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

Азийн хөгжлийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш хүртээмжийг сайжруулах, цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн 2 санхүүжилтийн гэрээг байгууллаа. Үүнээс 1.5 сая ам.долларын санхүүжилтийг оношилгоо, эмчилгээнд шаардлагатай урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулах юм. Харин Ядуурлыг бууруулах Япон сангаас олгож буй 2.0 сая ам.доллараар Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүрэгт 4 сургууль, 4 цэцэрлэг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдүүлнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)