Коронавирусийн нөлөөгөөр эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжилж байгаагийн улмаас алтны үнэ өслөө. Гэхдээ ам.долларын ханш covid-19-ийн вакцин гаргаж авах ажил удааширч магадгүй гэсэн болгоомжлолоос болж мөн өссөн тул алтны үнийн өсөлт хязгаарлагдмал байна. Ам.долларын ханш суларч, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр нь хадгалах төлөв давамгайлж байгаа нь алтны үнэ өсөхөд нөлөөллөө.

Унц алтны фьючерс үнэ мягмар гарагийн өглөөний байдлаар 1967.30 ам.доллар болж, өмнөх өдрөөсөө 0.18 хувиар өсөөд байна. АНУ-ын инфляц зорилтот хоёр хувийн түвшнээс доогуур хэвээр байвал алтны үнэ цаашид ч өснө гэж шинжээчид үзжээ.