Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани iNext  нэртэй шинэ цахилгаан тэргээ туршиж эхэлсэн байна.

Машин гадаргуу дээрээ байрлуулсан радиаторын том тор, нарийн хавчуу гэрлүүдээрээ өвөрмөц содон төрхтэй харагдана. Үүний зэрэгцээ, шинэ хөлгийг гуравдугаар түвшний авто жолоодлогын системээр тоногложээ. Шинэ жолоодлого нь саад бартааг тойрох мэдрэмжтэй.

Европт уг автомашины 308, 522, 610 м.х. хөдөлгүүрээр тоноглогдсон хувилбаруудыг худалдан авч болох аж.  Машины гүйлт нь 600 км.

BMW уг хөлгөө шинэ технологийн тэргүүн загвар гэж нэрлэв. Машины шинэ загваруудыг 2021 онд Герман дахь Дингольфинг үйлдвэр гаргаж эхэлнэ.