Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Нэг хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжлээ. Монгол улсад коронавируст халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эдгэрчээ. Өнгөрсөн хугацаанд 61429 хүнд шинжилгээ хийжээ.