Энэ оны наймдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 231 тохиолдол буюу 21.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс тэмбүүгээр өвчлөгчид 739 буюу  18.7 хувиар өссөн байгаа бол трихомониазаар өвчлөгчид 337 буюу 12 хувиар өссөн байна.

Түүнчлэн өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ. Ингэснээр ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 297 болсон байна.