Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтыг Сангийн яамнаас зарлажээ.
Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явуулж гурван гишүүнийг сонгох юм байна.
Уг журамд, Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх, Төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх гэхчлэн зааж өгсөн байдаг.