Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй болгон хөгжүүлнэ

Засвар хийгдсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний өрөө, танхим

Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сонгогдсон аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн иргэдэд үйлчлэхөрөө, танхимыг засварлаж, шаардлагатай тавилга, хэрэгслээр хангаж байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн болон ажил, мэргэжлийн чиглэлээр ажил хайгч нарт мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажлын байрны зарыг олон нийтэд түгээх, ажилд зуучлах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх орчин нөхцөлийг сайжруулан, үйлчилгээний шинэлэг өнгө төрхийг бүрдүүлэх юм.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлж, налуу зам тавих, ариун цэврийн өрөөг шаардлагатай тоноглолоор тохижуулах зэрэг ажлыггүйцэтгэж байна.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийснээр үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний туршилтын загварыг боловсруулан, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажилтнуудын чадавх бэхжүүлэх, төрийн болон хувийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоогсайжруулахзэрэг үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хүрээнд хийгдэх нэг томоохон ажил бол хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл дутмаг, ил тод биш байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөдөлмөрийн зах зээлийн бүртгэлмэдээллийн нэгдсэн системийг боловсронгуй болгох ажлыгхэрэгжүүлэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Моодун цамхаг, 8 давхар, 801 тоот

Утас: 76000073

И-мэйл хаяг:[email protected]

Цахим хуудас: https://www.facebook.com/Mongolia.Employment.Support.Project


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)