Японы эрх баригч Либерал ардчилсан намын шинэ даргаар Ёшихидэ Сүга сонгогдлоо. Ийнхүү тэрээр тус улсын дараагийн Ерөнхий сайд болоход нэг алхам ойртов.
Өнөөдөр болж буй Либерал ардчилсан намын хурлын 534 төлөөлөгчөөс Ё.Сүга 377 хүний санал авсан байна. Түүнтэй Батлан хамгаалахын сайд асан Шигеру Ишиба, Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида нар өрсөлдсөн юм.
Одоогоор Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ё.Сүгаг дараагийн Ерөнхий сайдаар томилох парламентын чуулган есдүгээр сарын 16-нд болно.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн наймдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаас огцорч буйгаа зарласан билээ.