Оюутолгойн ТУЗ-ийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулна

“Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюутолгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. Мөн “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.  

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх зорилгоор ТУЗ-ийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулах юм байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 30 хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүлээн авах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Наранбаатарыг ард түмний саналаар оруулнаа дэмжээрэй

    1 0 Хариу бичих
    • Demjij baina!!!

      0 0