
М.Булгаковын "Залуу эмчийн тэмдэглэл" түүвэрт багтсан, бодит явдлаас сэдэвлэсэн дурсамж өгүүллэг
Ингээд л гав ганцаар үлдэв. Эргэн тойронд арваннэгэн сарын цас хаялж, салхи сийгсэн уйтай дүнсгэр орчин. Хаашаа л харна цав цагаан байх агаад яндан хүүгэн дуугарахаас өөр чимээ аниргүй. Хорин дөрөв хүртлээ их хотод суусан би зохиол бүтээлд л салхи ийнхүү исгэрэн хүүгдэг гэж эндүүрч явлаа. Эндхийн орой их урт. Хөх дэнгийн гэрэл адарт тусаж, тас харанхуй цонхыг гэрэлтүүлэн зүүн гар дээр гялбана. Дөчин модны зайтай төв газрын тухай мөрөөднө. Болдог бол энд биш тэнд суухсан. Төв суурин тог цахилгаантай, ярилцаж зөвлөх дөрвөн эмчтэй болохоор ямар ч хүнд өвчтөн ирсэн айлтгүй. Гэлээ ч эндээс зугтах аргагүй. Зугтана гэж бодсондоо өөрөө өөрөөсөө ичих шиг. Би үүний л төлөө анагаахын сургуулийг төгссөн шүү дээ.
“Ураг нь буруу байрласан хөл хүнд эмэгтэй амаржвал яах вэ? Бяцарсан ивэрхийтэй хүн ирвэл яах вэ? Дөчин найман хоногийн өмнө сургуулиа онцсайн дүнтэй төгссөн миний хувьд ийм тохиолдолд учраа олохгүй самгардана. Энд онц төгссөн үү, муу төгссөн үү, ёстой ямар ч хамаагүй. Нэгэнтээ профессор багш маань бяцарсан ивэрхийг хагалж байхыг харсан нь үнэн. Багш тээр тэнд хагалж, би зайтайхан харж зогссон төдий...”
Ийн бодоход нуруугаар хүйт даана. Би орой болгон зүүн талдаа эх барих, баруун талдаа яаралтай мэс заслын зурагт гарын авлага ёс юм шиг тавиад ширээний ард хүйтэн хар цай балган тамхи баагиулан сууна...

Тэр өдөр арванэгэн сарын 29 байсныг би мартдаггүй. Унтаж байтал хаалга нүдлээ. Өмдөө өмсөж, мэс заслын зурагт авлагаа бодсон чигтээ таван минутын дараа хаалгаа тайлав. Хашаанд чарга цас чахруулан орж ирж байгаа нь дуулдана. Гэтэл айгаад байсан ивэрхий, хөл нь түрүүлсэн эхээс хавьгүй хүнд тохиолдол байх нь тэр. Үдшийн арваннэгэн цагт нэг охиныг манай Николийн эмнэлэгт авчирсан байлаа. Асрагч:
Хүлээн авахад дэн барьж, хэдэн туслах маань халатаа өмсөөд намайг хүлээнэ. Миний туслах гэвэл залуухан боловч авьяас чадалтай хүүхдийн эмч Андрей Лукич, туршлагатай эх баригч Мария Николаевна, Прасковья Михайловна энэ гурав. Би гэдэг хүн хоёр сарын өмнө сургуулиа төгсөж Николийн эмнэлгийг хариуцсан эмчээр томилогдсон хорин дөрөвтэй ийм л хүн. Андрей үүд нээвэл эсгий гуталтай, толгойдоо алчуур боосон эмэгтэй шуртхийн орж ирлээ. Алчуур дээр нь цас тогтжээ. Тээвэрсэн баадангаас нь исгэрэх дуу гарна. Эмэгтэй айж сандран мэгшин уйлна. Нэхий хүрмээ тайлж, толгойн алчуураа аваад тэвэрсэн баадангаа задлахад гурван настай охин байх юм. Охиныг хараад яаралтай мэс заслын зурагт авлагаа ч мартаж орхив. Ганцаардаж гансарч байсандаа тэр үү ийм хөөрхөн охиныг хараад ёстой л алмайрсан. Охиныг хэнтэй зүйрлэмээр юм бэ дээ? Чихэр шоколадны цаасан дээр буржгар үстэй, дүрлэгэр цэнхэр нүдтэй, улаа бутарсан булцгар хацартай иймэрхүү хүүхдийн зураг байдаг даа. Сахиусан тэнгэрийг ч бас энэ мэт дүрсэлдэг. Ажвал нүднийх нь гал бөхжээ. Айсан гэж жигтэйхэн юмсанж. Амьсгаа нь өндөр байсанд “Цагийн дараа өнгөрөх нь” гэж бодоход зүрх базална.
Амьсгалах бүрийд нь хоолой нь хотолзон, хацар нь ягаарах ч хөх туяа татах аж. Би ч ажиглаад анхны өвчтөнөө зөв оношлов. Туршлагатай хоёр эх баригч мөн надаас ялгаагүй “Сахуу. Хоолой нь цэрэнд боогдож” гэсэн онош тавилаа.
Тэгтэл:
“Энэ л дутаж гэнэ” гэж санаад:
Эмгэн маань уншиж, охин исгэрэн амьсгаадсаар. Андрей:
Аргагүйгээ мэдэхийн хувьд аргацаахыг хүссэнгүй:
Би ч:
Амыг нь ангайлган гэрэл тусгаж харав. Сахуу туссан хүүхдийн хоолойг би харж байгаагүй. Сахуутай уушги харсан ч хэдийн мартжээ. Охины хоолойд хөөсөрсөн цагаан юм байх агаад охин гэнэтхэн өөдөөс тургихад айж цэрвэсэнгүй.
Тэрүүхэн зуур “Мэс засал хийлгэнэ гэвэл яана?” гэсэн бодол харван орж, хамаг бие арзасхийв.
“Ингэж болохгүй. Охиныг алчихна шүү дээ” гэж бодох ч:
Хоёр эмэгтэйн уйлаан, охины исгэрсэн амьсгал чих зүснэ. Тэгтэл Андрейн:
Чөтгөр улих мэт шуурга тавьж буй хашаанд гарч гэртээ гүйж ирээд, яаралтай мэс заслын зурагт авлагаа эргүүлэн эрсэн зургаа оллоо.
Хоолойн хөндлөн зүслэгийн зурагт мэс заслын хутгыг цагаан хоолойд зоожээ. Тайлбарыг нь уншсан ч үг үсэг нь өөдөөс үсчээд тогтох биш. Би хоолойн зүслэг хийж байхыг хараагүй. “Одоо өнгөрсөн” гэж санаад хөх өнгөтэй тод зургийг санаа алдан харахад нуруун дээр нэг л их хүнд ачаа дараад авах шиг болж билээ. Цасаар шуурч байгааг мэдрэлгүй эмнэлэгт буцаж ирэв. Хүлээн авах дээр өргөн хормойтой нэгэн сүүдэр хажууд наалдан:
Андрейг “Бэлэн” гэхэд хэдүүл мэс заслын жижиг өрөөнд явж орлоо. Хөшигний цаана тод гэрэлд мэс заслын багаж гялалзана. Охиныг ээжийнх нь гараас арайхийн салгаж авахад “Нөхөр маань хотод байгаа. Ирээд мэдвэл сүйд болно доо!” хэмээн уйлагнавал эмгэн ч:
Лидка охины хувцсыг тайлж, ширээн дээр суулгав. Охин тэрүүхэндээ мэгшинэ. Ширээн дээр хэвтүүлж дараад хүзүүг нь угааж, йодоор ариутгав. “Юу л хийж байна даа?” гэж бодсоор хутгаа барилаа. Мэс заслын өрөөнд нам гүм. Цагаан хоолойнх нь дагуу зүслэг хийвэл цус үзэгдсэнгүй. Ахиад зүсвэлаанай л цус алга. Зургаа санах гэж оролдон мохоо зондоор нарийн эдийг нь ярав. Тэгмэгц шархны цаанаас хүрэн улаан цус гожгодож, хүзүүг нь даган урслаа. Андрей цусыг нь арчих ч цус гарсаар. Их сургуульд дуулж харснаа санаж, шархны ирмэгийг хавчаараар хавчсан ч цус тогтсонгүй. Духан дээр хүйтэн хөл чийхарна. Агшин зуурт аль юм бодогдохыг тэр гэх вэ. Анагаахын ангид орж, алс бөглүү энэ газарт ирсэндээ харамсаад амжив. Хавчаараа шархны хажуугаар чихэж байгаад хавчвал ашгүй цус тогтлоо. Шархыг нь самбайгаар цэвэрлэж харвал ойлгох юм алга. Цагаан хоолой үзэгдсэнгүй. Зурагт дүрсэлснээс огт ондоо зүйл нүдэнд тодорлоо. Хоёр гурван хормын турш цагаан хоолойг нь эрж шархаа сэндийчив. Олохгүй нь гэсэн олиггүй бодол эргэлдэж “Дууслаа, баларлаа. Яах гэж зүсэв? Яах гэж хагалъя гэж хэлэв? Хэлээгүй бол тасагт байж байгаад амьсгал хураах байж. Харин одоо хоолойгоо зүсүүлж хорвоог орхих нь” гэж өөрийгөө зүхэхэд эх баригч духыг минь арчлаа. Хутгаа тавиад мэдэхгүй, чадахгүйгээ хэлье гэтэл хөөрхий эхийн баргар царай нүднээ үзэгдэнэ. Хутгаа аваад гүнзгийхэн зүслээ. Эд ярагдаж, өмнө минь цагаан хоолой гараад ирэх нь тэр шүү.
Шархны нэг талаас хавчаад харвал цагаан хоолойн саарал цагиргууд тодроод ирлээ. Ирт мэсээ зоогоод зогтусав. Цагаан хоолой товойж гарахад Андрей хоолойг угзран татсанд би түүнийг галзуурав уу л гэж бодлоо. Ард зогсож байсан хоёр эх баригч дуу алдан амаа барина. Толгой өргөн харвал Андрей ухаан алджээ. “Болохгүй л байж... Одоо ч Лидка өнгөрлөө. Хариад тархиндаа сум зоохоос арга алга...” хэмээн цээжиндээ гаслахад ахлах эх баригч арвин туршлагатай нэгэн бололтой, Андрейгийн гараас хавчаарыг нь булааж аваад:
Андрей түсхийн шалан дээр унасан ч бид түүнийг хайхарсангүй. Хутгаа цагаан хоолойд зоож, мөнгөн гуурсаа шургуулав. Лидка хөдөлсөнгүй. Хоолойд нь агаар орсонгүй. Урт амьсгаа авч азнасхийлээ. Өөр хийх юм үлдсэнгүй. Хэн нэгнээс өршөөл эрж, гэм нүглээ наминчилмаар. Өрөөнд анир чимээгүй. Лидка хөхөрч байлаа. Бүхнийг хаяад эхэр татах гэтэл охин агдасхийгээд бөөн бөөн цэр мөнгөн гуурсаар булт үсрэн гарч, оронд нь агаар исгэрэн орлоо. Охин амьсгалж, уйлж эхлэв. Энэ зуур Андрей сэхээ орж өндийгөөд, царай нь хэдий зэвхий дааж, хүйтэн хөлс нь цутгаж байсан ч хөл дээрээ босоод шарх оёход тусаллаа. Нүд анилдаж, хөлс дуслан эргэн тойрноо ажвал эх баригч нар инээмсэглэн, нэг нь:
Шоолж л байна гэж бодоод духаараа харвал хаалга цэлсхийн нээгдэж, өрөөнд цэвэр агаар сэнгэнэн орж ирлээ. Лидкаг даавуунд ороож гаргахад ээж нь тосож авав. Нүд нь улаанаар эргэлдсэн эмэгтэй:
Эмгэнд би ахиж уурласангүй. Лидкад камфар хийж ээлжлэн сахь гээд гэрээдээ алхлаа. Өрөөнд хөх гэрэл ёлтойн, ширээн дээр хэдэн ном, чагнуур хэвтэнэ. Буйдан дээр бүхлээрээ хэвтээд бөх гэгч нь унтлаа.
Тэр явдлаас хойш нэг, хоёр сар өнгөрөв. Энэ зуур тэр байтугайг үзэж хараад тэрхүү явдлыг барагтай бол мартав. Өвлийн дунд сар гарч, өдрөөс өдөрт өвчтөн нэмэгдэж байлаа.
Ингээд шинэ он гарсны дараахан нэгэн эмэгтэй өлгийдөж тумлайдсан хүүхдээ тэвэрсээр өрөөнд орж ирэв. Эмэгтэйн царай гэрэлтэй, тогтоож харвал зүс үзсэн хүн.
Лидка үзүүлэхгүй гэж эрүүгээ доошлуулан духаараа харсан ч би аргадаж байгаад үзлээ. Хүзүүн дээр нь хөндлөн хүрэн сорви, оёоны хоёр нарийн ор харагдана.
Зүгээр болжээ. Ахиж ирсний хэрэггүй гэвэл эмэгтэй: Гялайлаа, эмч ээ гээд охиндоо, - Эмч ахдаа гялайлаа гэж хэлээрэй гэсэн ч охин зөрүүдлээд буруу харчихав.
Би Лидкатай ахиж уулзаагүй. Эмнэлэгт үзүүлэх хүн өдрөөс өдөрт нэмэгдсээр нэг өдөр зуун арван хүн үзэж билээ. Өглөө есөөс орой найм хүртэл ажилласансан. Ядарч туйлдсан амьтан халатаа тайлж байтал эх баригч эмэгтэй:
Гэртээ харихад цас лавсан оржээ. Гудамжны гэрэл тэрүүхэн орчиндоо шаргал тойрог зуран ёлтойно. Гэр эзгүй, эл хуль байх агаад надад унтахаас өөр хүсэл даанч төрсөнгүй.
Орчуулсан Бат-Эрдэнийн Гэрлээ