Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн тархинд хортой 10 зуршил 1. Өглөөний цай уухгүй байх - Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг. 2. Хэт идэх - Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг. 3. Тамхи татах - Тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг.
4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх - Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг. 5. Агаарын бохирдол - Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.
6. Нойрны дутагдал - Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг. 7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх - Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй. 8. Өвчтэй үедээ ажиллах - Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна. 9. Бодож сэтгэх дутагдах - Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулилалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг. 10. Бага ярих - Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг.