Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургуулийг ашиглалтад оруулна

Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өглөө.

2016-2019 онд буюу нийт гурван жилийн хугацаанд Нийслэлийн боловсролын салбарт 2231 төслийн мэдээллийг багтаасан Нийслэлийн Боловсролын салбарын эмхэтгэлийг хэвлэн гаргажээ.

2016-2019 оны хооронд 33 сургууль, 77 цэцэрлэг ашиглалтад орсон хэмээн Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ.  Мөн тэрээр 60 цэцэрлэг, 35 сургуулийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ.

Түүнээс гадна 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилт хийсэн. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд СӨБ-д хамрагдалт 80 хувьтай байсан гэв. Мөн энэхүү хөрөнгө оруулалтын ажилд 636 ААН-ийн 7600 гаруй ажиллах хүч ажиллаж, шинээр 2800 ажлын байр нэмэгдсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)