Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло хүйс солиулах мэс засалд орохоор дааврын эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээлэл жил орчмын өмнө цацагдаж байсан билээ. Тэгвэл Шайло охин хүйсээ солиулахаа больжээ. Тэрээр охин хэвээрээ үлдэхээр болсон байна. Сүүлийн жил яг л эрэгтэй хүүхэд шиг байсан тэрээр хамгийн сүүлд авахуулсан зургууддаа тэрээр охин төрхтэй гарчээ.

Шайло шийдвэрээ яагаад өөрчилсөн нь тодорхойгүй, бас хэн ч хүртээлгүй. Ямартай ч нэг ч гэсэн хүүхэд буруу шийдвэр гаргах гэж багаад ухаарсан бол сайн байна хэмээн хойд Америкийн шар хэвлэлүүдэд бичиж байна.

Шайло Питт нь гурван настайгаасаа эхлэн өөрийгөө эрэгтэй хүүхэд гэж бодох болсон гэх бөгөөд байнга эрэгтэй хувцас өмсөж, 10 настайдаа өөрийг нь Шайло бус Жон гэж нэрлэхийг эцэг, эхээсээ хүсэж байжээ.