Хөдөлмөрийн үндэсний нам НИТХ-д нэр дэвшигчдээ танилцууллаа

НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд П.Наранбаярыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгоно гэдгээ мэдэгдээд буй Хөдөлмөрийн үндэсний нам өчигдөр орой НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцууллаа. Хөдөлмөрийн үндэсний нам зөвхөн төвийн зургаан дүүргийн тойргуудад гишүүдээ нэр дэвшүүлжээ. Томсгосон тойргоор зохион байгуулж буй НИТХ-ын суудлын төлөөх сонгуульд тус нам дараах хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Нэгдүгээр тойрогт

  • Ж.Золжаргал-инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр
  • Д.Биндэръяа-эдийн засагч, инженер, Токиогийн технологийн их сургуулийн магистр

Хоёрдугаар тойрогт

  • Д.Түмэн-Өлзий-инженер, нийтлэлч, ШУТИС-ийн бакалавр

Гуравдугаар тойрогт

  • Д.Үүрцайх-хуульч, Боннын их сургуулийн магистр

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

Дөрөвдүгээр тойрогт

  • Г.Хаш-Эрдэнэ-эдийн засагч
  • Л.Амарсайхан-мэдээллийн технологийн инженер Нагояагийн их сургуулийн магистр

Тавдугаар тойрогт

  • Д.Гантулга- Их Британийн Манчестрын метрополитиан их сургуулийн магистр
  • П.Наранбаяр-Киёто их сургуулийн магистр, МУИС-ийн төрийн захиргаа, олон улс судлалын доктор

Зургадугаар тойрогт

  • Г.Уянга-Хишиг-хуульч, Боннын их сургуулийн магистр
  • Б.Амараа-авто замын инженер, ШУТИС-ийн бакалавр

Долоодугаар тойрогт

  • М.Жаргалант-жүжигчин, сэтгэл судлаач, МУБИС-ийн магистр, ОХУ-д Москвагийн театрын сургууль төгссөн
  • Я.Батзаяа-эдийн засагч, СЭЗДС-ийн бакалавр

Наймдугаар тойрогт

  • М.Алзахгүй-эдийн засагч, төрийн удирлагын магистр, Удирдлагын академийг төгссөн

СҮХБААТАР ДҮҮРЭГТ:

Аравдугаар тойрогт

  • Ж.Отгонбаяр-олон улсын тээврийн удирдлагаар ШУТИС-ийг төгссөн, бакалавр

Арванхоёрдугаар тойрогт

  • Х.Жамсран-нягтлан бодогч, санхүүч ХААИС-ын бакалавр

Арвангуравдугаар тойрогт

  • М.Энхбаатар-инженер, бакалавр

Арвандөрөвдүгээр тойрогт

  • Б.Мөнхсоёл-эдийн засагч, Тайландын Азийн технологийн институцид Олон улсын бизнесийн чиглэлээр магистр, Францын Европын менежментийн сургуульд олон улсын санхүүгийн магистр хамгаалсан

Арвантавдугаар тойрогт

  • Д.Энх-Эрдэнэ-усан хангамжийн инженер, магистр, Украинд цэргийн мэргэжлээр төгссөн
  • Ж.Ганболд-хуульч, магистр, Боловсрол, соёл, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Арванзургаадугаар тойрог

  • Б.Найдалаа- эдийн засагч, магистр
  • П.Болдгэрэл-магистрант

Арвандолоодугаар тойрогт

  • Б.Мөнхболд-экологич, МУИС-ийн физик электроникийн сургуулийг төгссөн, бакалавр

ХАН-УУЛ ДҮҮРЭГ: 

Арваннаймдугаар тойрогт

  • Н.Отгонбаяр-инженер

Арванесдүгээр тойрогт

  • Д.Ган-Эрдэнэ-эдийн засагч, МУИС-ийн бакалавр
  • Н.Лхагвасүрэн-нягтлан бодох бүртгэл, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, магистрант

Хорьдугаар тойрогт

  • П.Ганзориг-математикч, МУИС-ийн бакалавр
  • Ц.Алтансор-багш, Калифорнийн мужийн их сургуульд боловсрол удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ХҮН нам ялах болтугай

    0 1 Хариу бичих