Калифорни муж улсын Сьерра үндэсний дархан цаазат газарт бямба гарагт 2165 га талбайг хамарсан байгалийн түймэр гарчээ. Түймэр дэгдсэнтэй холбогдуулан 150 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна. Калифорнид хэт халж, түймэр дэгдсэний улмаас тус муж улсын амбан захирагч Гэвин Ньюс наймдугаар сарын 18-нд онцгой байдал зарлажээ.