Нэрт жүжигчин, продюсер Киану Ривз 56 нас хүрч байна. "Матрикс”, “Нуурын эргийн байшин”, “Мөрөөдлийн арваннэгдүгээр сар”, “Хурд”, “47 самурай” зэрэг кинонд гол дүр бүтээсэн ч Киану хамгийн эгэл амьдралтай нэгэн. Сүйт бүсгүй, хорвоод мэндэлж амжаагүй бяцхан үрээ алдсанаас хойш Киану сэтгэл гутралтайгаа олон жил тэмцсэн. Холливуудын хамгийн даруухан жүжигчний эгэл төрхөөс танилцуулж байна.

































