
Ковид-19 цар тахлын голомт гэгдэж байсан Хятадын Ухань хот ердийн амьдралдаа эргэн орж, кино театрууд нээгдэн, дуу хөгжмийн томоохон эвентүүд, фестивалиуд зохиогдож байгаа нь тэд халдварт өвчнийг ялж чадсанаа тунхаглаж буй хэрэг биз ээ. Дэлхийн бусад улс орнуудад коронавирусын улмаас хязгаарлалт тогтоож, амьдралын хэв маяг, бизнесийн үйл ажиллагаа бүрмөсөн өөрчлөгдөөд буй үед Ухань хот бүх зүйлээ эргэн сэргээж байна. Сүүлийн 2 сар гаруйн хугацаанд тус хотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр халдварын тохиолдол илрэхээ больж, буурсантай холбогдуулан Ухань хотын эрх баригчид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор хөл хориог бүрэн зогсоосон юм.















