БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ. Тэрбээр "Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 834 ерөнхий боловсролын сургуульд 690 мяннган хүүхэд суралцах тооцоо гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сурагчдын тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байгаа үзүүлэлт.
2019-2020 оны хичээлийн жилд 28,567 хүүхэд 12 дугаар ангиа төгссөн бол энэ жил 80 мяганаруй хүүхэд нэгдүгээр ангид элслээ.
Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулсан бөгөөд 80 орчим хувьтай байна. Хаягийн зөрчилтэй хүүхдүүдийн бүртгэл есдүгээр сарын 15-н гэхэд цэгцрээд дуусах байх.
2021 оны хавар 38 мянган хүүхэд ЕБС-иа төгсөх бол намар нь 80 мянга орчим хүүхэд шинээр элсэнэ. 2022 онд 45 мянган хүүхэд төгсөж, дахиад 80 мянган хүүхэд элсэнэ гэхээр ойрын жилүүдэд ЕБС-ийн ачаалал, нягтрал өсөх хандлагатай байна.
Олон сараар танхимын сургалт тасарч байгаад хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага учирч байгаа.
Сургууль, цэцэрлэгүүд ЭМЯ-ны заавар, журмын дагуу халдвар хамгааллыг сахин хичээллийн шинэ жилээ эхлүүллээ" гэлээ.