Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас боловсролын байгууллагад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Эрүүл Мэнд боловсрол соёлын хүрээлэнгийн улсын ахлах байцаагч С.Лхагвадулам "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн 938 байгууллагад шалгалт хийнэ. Шалгалтын ажил 51 хувьтай байна. Шалгалтаар нийт 717 зөрчил илэрсэн. Тухайлбал, нэг ангид 20-25 хүүхэд, 1-1.5 метрийн зайтай байрлаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх тушаал гарсан.

"Эрдмийн өргөө" цогцолбор, ЕБ-ын 13, 18, 130, 137 дугаар сургуулиуд метр хоорондын зай барих боломжгүй. Учир нь төрийн өмчийн сургуулийн стандарт ширээ хоёроороо суудаг. Одоо нэг нэгээр нь суулгахаар 1-1.5 метр зай барих боломжгүй байна.

Мөн "Эрдмийн өргөө", "Боловсрол", "Эрдмийн ундраа", "Гүнгалуутай", 125 дугаар сургуулиудад багшлах боловсон хүчин дутмаг байна. Түүнчлэн

"Эрдмийн Ундраа", ЕБ-ын 9, 12, 15, 18, 32, 34, 40, 41, 47, 52, 76, 104, 105, 106, 107, 112, 113, 114, 115, 118, 123, 130, 134, 137, 141, 151, "Монте роза", "Олонлог эгзэ", "Оюут бага", "Атланта", "Чандмань", "Ромашка", "Гэрэлт ирээдүй", "Номч", "Наран", "Соёмбо" сургуулиуд хөтөлбөр төлөвлөгөө батлаагүй аж.