Цагдаад буудуулсан өнгөт арьст залуу дахин хөл дээрээ босч чадахгүй болжээ

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод хоёр цагдаа нэгэн өнгөт арьст эрийг машиныхаа жолооч талын хаалга руу орох үед араас нь хэд хэдэн удаа буудсан хэрэг гарсан. Тухайн үед буудуулсан эрэгтэйн 3,5,8 насны гурван хүүхэд машинд байсан юм.

Буудуулсан хүнийг Жейкоб Блейк гэдэг бөгөөд 29 настай. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Түүний биед найман нүх гарсан бөгөөд нэг сум нугасыг нь онож гэмтээсэн байна. Эмч нарын хэлж байгаагаар Жейкоб амьд үлдэх магдлал өндөр ч ахин хоёр хөл дээрээ босч явж чадахгүй гэжээ. 

Блейкийн буудуулсан бичлэг цахим ертөнцөөр тархаж Кеноша хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал болж байна. Энэ явдал Жорж Флойдын үхлээс гурван сарын дараа болсон бөгөөд хэдэн зуун жагсагчид барилга, байшинд гал тавьж, цагдаагийн машиныг шатаан, шил шидэлж байгаа бөгөөд Үндэсний гвардынхан тэдний эсрэг нулимс асгаруулагч ашиглаж байна.

Өмнө нь Жорж Флойд гэх өнгөт арьс залуу цагдаа нарын гарт амь үрэгдсэний улмаас BlackLivesMatter хөдөлгөөн өрнөж, дэлхий даяар жагсаал болж байсан бөгөөд харьцангуй намжаад байсан юм.  

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ene haruud davarch bna bugdiig in africruu yavuulah heregtei banana ideed modondoo aviraad yavj baig

    6 0 Хариу бичих
  2. Haruud uursduu ih omgolon ulsuud shdee Yag ochood haricaad vzvel asuudaltai shvv

    3 0 Хариу бичих
  3. Шаардлага биелүүлээгүй бол хар ч бай цагаан ч бай цагдаа үүргээ гүйцэтгэнэ шдэ. Угаасаа энэ Америк оронд замраагүй байдал улам газар авсаар. Улсын удирдагч ямар бна иргэд тийм л бна.

    3 9 Хариу бичих
    • шаа чи муу цагдаа

      3 0
  4. Юм л болуул бууддаг хуулиа болимоор юм.Харууд ч бас өөрөсдөө зөрүүд хэнэггүйг нь яана

    16 0 Хариу бичих