"FIBA U17 World Skill Challenge" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцсон билээ. Тэгвэл эрэгтэй багийн тамирчид өчигдөр шигшээ тоглолтод Болгар улсын шигшээ багтай учраа тааран, 99-124 гэсэн харьцаатай ялалт байгуулснаар алтан медаль, цомын эзэд боллоо.

Улмаар дэлхийн FIBA 5×5 сагсан бөмбөгийн анхдугаар ур чадварын тэмцээнд монгол хөвгүүд 111, 109, 99 оноо авж гурван рекордын эзэн болжээ. Медаль өргөмжлөл нь шуудангаар ирэх аж.

Энэхүү тэмцээний MVP буюу "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Г.Болор-Эрдэнэ тодорчээ.