УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж эхлэв. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд татваруудыг тэглэсэнтэй холбоотойгоор улсын орлого 3.4 их наяд төгрөгөөр тасрахаар байжээ. Одоогоор эхний хагас жил төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн 2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарна гэсэн тооцоог Засгийн газраас гаргажээ.