Тамхи татдаг залуучууд CoVid19 халдвар авах магадлал долоо дахин их байгааг тогтоожээ

ЭМЯ-наас дэлхий нийтэд хийж буй CoVid19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцуулав. 

Одоогоор ДЭМБ-аас албан ёсоор бүртгэлтэй коронавирусийн эсрэг вакцин бүтээх 167 судалгааны ажил хийж байна. Үүнээс 28 нь эмнэлзүйн гуравдугаар үе шатандаа оржээ. Дани улсын эрдэмтэд 29295 эрүүл мэндийн ажилчдын дунд коронавирусийн эрсдэлийн судалгаа хийсэн байна.

Судалгаанд оролцогчдын дөрвөн буюу 1163 эмнэлгийн ажилчнаас халдвар илэрсэн байна. Эрэгтэй ажилчдыг эмэгтэй ажилчидтай харьцуулахад 1.5 дахин илүү халдвар авсан нь тогтоогджээ.

БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд насны бүлгээр судалгаа хийжээ. Өндөр настай буюу 60-аас дээш настай өвчтөний 36 хувьд, 60-аас доош насны хүмүүсийн 11 хувьд нь амьсгалын замын хурц дутагдалд орох шинж тэмдэг илэрсэн байна. Судалгаагаар 60-аас дээш насны өвчтөнүүдэд зүрх гэмтэх магадлал өндөр байсан бол залуу өвчтөнүүдтэй харьцуулахад сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчлэх магадлал дөрөв дахин их байна гэж үзсэн байна.

Мөн АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд 12-оос 24 насны залуучууд дунд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд электрон тамхи татдаг залуучууд коронавируст халдвар авах магадлал өндөр байсан аж. Тэд электрон тамхи татдаггүй залуучуудаас халдвар авах магадлалаар тав дахин илүү бөгөөд электрон тамхи энгийн тамхи хоёрыг хослуулан хэрэглэдэг бол халдвар авах магадлал долоо дахин өндөр гэж тогтоосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)