Эрүүл мэндийн яамнаас CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 18 сая 434 мянган хүн өвчилж, 699 мянган хүн эндсэн байна. Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Дэлхий нийтэд 24 цагийн дотор 219 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн.
Энэтхэг, Бразил улсад 51 мянга, АНУ-д 49 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5000 хүн шинээр халдвар авсан байна.
БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Япон улсад халдварын тархалт эрчимтэй байна. Тус 1239 хүн халдвар авч дөрвөн хүн эндсэн байна. Токио хотод хоёр муураас коронавирус илэрчээ.
5-7 дугаар сарын хооронд 103 оронд хийсэн судалгаагаар улс орнуудын 67 хувь нь гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ тасалджээ.
Манай улсын хувьд 2823 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 76 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчим эмчилгээний тасагт байна. орон нутгийн 11 чиглэлийн галт тэрэгний зорчигч, ажилчдаас 5000 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.