Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.
Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох
Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах
Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй.