ОБЕГ-т Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхоны 115 дугаар байрны VI давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 21:49 цагт иржээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 21:56 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна.
Иргэн Б /22 настай, эрэгтэй/ VI давхрын цонхоор үсэрч нас барсан мөн иргэн Н /46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.